June 14, 2010

МЭДРЭЛИЙН ӨВЧИН

Орчин үеийн анагаах ухаанд мэдрэлийн өвчнийг эмчлэх үр дүнтэй арга, эм бэлдмэлүүд байхгүй байгаа нь ийм төрлийн өвчний улмаас тахир дутуу болох буюу нас барах гол шалтгаан болдог. Украинд тахир дутуу болсон насанд хүрэгчдийн 25% нь тархинд цус харвах өвчнөөр өвчилсөн байдаг. Саажсан, тархины эмгэгтэй болсон өвчтөнүүд насан туршдаа тахир дутуу болох буюу нас бардаг.

Мэдрэлийн өвчнийг үр дүнтэй эмчлэх гол нөхцөл нь төв мэдрэлийн системийн удирдах, зохицуулах үйл ажиллагааг бүрэн нөхөн сэргээх явдал юм. Үүнээс гадна тархи болон захын мэдрэлийн ширхгүүдийн дамжуулах чадварыг нөхөн сэргээх шаардлагатай. Орчин үеийн анагаах ухаанд үүнийг эмчилж арай чадахгүй байна. Жишээ нь: тархины цусан хориг эмийн бэлдмэлийг тархины эд, эсүүдэд нэвтрүүлдэггүй учраас нэгэнт алдагдсан үйл ажиллагааг сэргээхэд хэцүү.

Тархины цусан хангамжийг хэвийн болгох шаардлагатай байдаг ч түүний эмгэгээс шалтгаалж хүний бие организмд янз бүрийн өөрчлөлтүүд гардаг. Орчин үеийн анагаах ухаанд тархины эмгэгийг байтугай түүнээс нилээн хялбар гэгддэг зүрх судасны өвчнийг эмчлэхэд хүндрэл гардаг.

Өнөөдөр “Экомед”-ийн онцгой үр дүнтэй бүтээгдэхүүнүүд тархины цусан хоригийг нэвтэлж чадах үйлчилгээтэй. Эдгээр нь тархины цусан хангамж, төв мэдрэлийн болон захын мэдрэлийн системийг бүрэн сэргээх чадвартай.

“Экомед”-ийн эмчилгээний арга, бүтээгдэхүүний ачаар мэдрэлийн өвчтэй хүмүүсийн гэмтсэн эрхтнүүдийн үйл ажиллагаа бүрэн сэргэж, ажлын чадвартай болж байна.

Цус харвалт, саажилт, тархины эмгэгээс үүдсэн бие эрхтэн, хөдөлгөөний алдагдал бүрэн эмчлэгдэж, Паркинсон, Альцгеймерийн өвчнүүдийн шинж тэмдгүүд мэдэгдэхүйц багасаж байна.

Үүнээс гадна “Экомед”-ийн бүтээгдэхүүн, эмчилгээний аргууд нь төв болон захын мэдрэлийн системүүдийн хөгшрөлтөөс шалтгаалсан эмгэгүүд, түүнийг дагалдах хам шинжүүдийг эмчилнэ.

Тархины болон захын мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээхийн тулд ургамлын бэлдмэл “Неврин”-г өдөрт 1-2 удаа 50мл усанд 25-35 дуслаар хийж ууна.

Мэдрэлийн сувгийн төгсгөлүүд эс хоорондын шингэний орон зайд байрладаг учраас тэдгээрийг бүрэн сэргээхийн тулд ургамлын бэлдмэл “Полинорм”-г өдөрт 1-2 удаа 50-100мл усанд 40-50 дуслаар хийж ууна.

Захын цусан хангамж муудахад ургамлын бэлдмэл “Тропонорм”-г өдөрт 1-2 удаа 50-100мл усанд 40-50 дуслаар хийж ууна.

Цус харвасны дараа тархины цусан хангамжийг сайжруулахын тулд “Холенорм”, “Кришталь”-г хэрэглэнэ. “Зүрх судасны өвчин” гэсэн бүлэгт энэ тухай заасан байгаа.

No comments:

Post a Comment