June 14, 2010

ХООЛ БОЛОВСРУУЛАХ СИСТЕМИЙН ӨВЧИН.

Өнөөдөр бараг л бүх насны хүмүүс ходоод гэдэсний өвчнөөр өвчилдөг. “Хүн өөрийгөө эмчид үзүүлэх хүртлээ эрүүл гэж боддог” гэсэн эмч нарын мэргэн үг бий. Үнэндээ өнөөдрийн нөхцөлд энэ л үнэн. Зарим хүнсний бүтээгдэхүүнүүд өөртөө тогтворжуулагч элементууд, консервантууд болон бусад нэмэгдлүүдийг агуулдаг учир биед ороод задардаггүй, шингэдэггүй. Эдгээр нь бодисын солилцоонд өөрчлөлт оруулж хордуулахаас гадна хэрэглэсэн эм бэлдмэлийн хортой үйлчилгээ биеийг улам муутгадаг. Өвчин намдаах зарим эм, антибиотик ходоодны шарх үүсгэж, хэрэгтэй бактериудыг устгадаг.

Түүнчлэн мэдрэлийн системд ачаалал нэмэгдэж стресст орсноос болж ходоод гэдэсний салстад өөрчлөлт орж, шарх, эсвэл улайлт үүсгэдэг. Эдгээр өөрчлөлтүүдээ анхааралгүй явсаар бид хүндэрсэн үед нь эмчид ханддаг. Гэдэсний нэг эсээр шимэгдэн орсон тэжээлийн бодис биеийн 100,000 эсийг тэжээджг учир бага зэргийн үрэвсэл ч хортой нөлөө үзүүлдэг.

Хоол боловсруулах системийн өвчнийг эмчилнэ гэдэг нь бас л организмын алдагдсан үйл ажиллагааг сэргээнэ гэсэн үг. Бодисын солилцоо нь организмын амьдралын үндэс мөн. Харамсалтай нь орчин үеийн эмч нар, жишээ нь: ходоод, 12 нугалаа гэдэсний шархлааг эд, эсийг нь сэргээх замаар эмчилдэггүй, шууд л хагалгаа хийдэг. Гэвч ходоодны шархны эргэн тойрны хөнөөлт орчинг устгаж чадвал шарх аяндаа өөрөө эдгэрдэг. Хагалгааны дараа дахин шинээр шарх үүсдэг бөгөөд үүнийг бүдүүн гэдэсний үрэвсэл, Кроны өвчинд хамруулж болно.

Нойр булчирхайн өвчлөлт орчин үеийн анагаах ухаанд эмчлэгдэхэд хэцүү өвчний тоонд ордог. Нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулах бэлдмэл гараагүй байна. Хоол бие организмд шингэх, эсвэл илжирч исэлдэх нь нойр булчирхайн үйл ажиллагаанаас шалтгаалдаг.

Хоол боловсруулах эрхтнийг эмчлэх орчин үеийн эмчилгээний бүх дутагдлыг “Экомед”-ийн бүтээгдэхүүн арилгаж чадна. Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэхэд шархлаа сорвигүй эдгэх, хоол боловсруулах эрхтний шүүрэл ялгаруулах процесс хэвийн явагдах, ферментийн дутагдал арилах, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаа эдгэх, эмчлэгдэх ач холбогдолтойгоос гадна бактеригүйжилт үр дүнтэй эмчлэгдэнэ. Гол нь хоол боловсруулах эрхтний өвчний улмаас ходоод, гэдэсний хямарсан үйл ажиллагаа сэргэж бодисын солилцоо сайжирна.

Ходоод, гэдэсний хямрал янз бүрээр илэрдэг учир тухайн өвчинд тохирох бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Ходоодны шарх, үрэвсэл, бактеригүйжилт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн үгүй болох эмгэг, хагалгааны дараах саажилтыг эмчлэхийн тулд ургамлын бэлдмэл “Ренорм”-г өдөрт 1-2 удаа 100мл усанд 1-2 цайны халбагыг хийж ууна. Ходоодны хүчил ихэдсэн, шарх ихтэй үед “Ренорм”-той хавсарч “Норк”-г өдөрт 1-2 удаа 50-100мл усанд 40-50 дуслаар хийж ууна.

Элэгний үйл ажиллагаа хямарсан, организм ихээр хордсон үед “Свитанок”-ийг өдөрт 1-2 удаа 50-100 мл усанд 40-50 дуслаар хийж ууна.

Бүдүүн гэдэсний шархлаа, Кроны өвчний үед гэдэсний хананд өнгөр тогтоох зорилгоор “Лизорм”-г өдөрт 2-3 удаа 50-100 мл усанд 40-50 дуслаар хийж ууна.

No comments:

Post a Comment