June 14, 2010

ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧИН

Зүрх, судасны өвчин нь эмч мэргэжилтнүүд, энгийн хүмүүсийн анхаарлын төвд байдаг өвчнүүдийн нэг юм. Энэ өвчин дэлхийн хүн амын ихэнхийннас баралтын гол шалтгаан болдог бөгөөд ямар ч насны хүн өвчлөхөд гайхах зүйлгүй. Зүрх, судасны өвчнөөс болж ихэнх нь тахир дутуу болох, ажлын ачаалал даахаа болих, хөдөлмөрийн чадвар алдах аюултай.
Эмч нар зүрх, судасны өвчнийг эмчлэхэд гол анхаарлаа хандуулдаг ч хамгийн хөгжингүй оронд ч бүрэн эмчилж чаддаггүй, зөвхөн цаашид хүндрэхээс л сэргийлдэг. Өвчтөнүүд эмнээс хамааралтай болж, хортой эмийн нөлөөгөөр бусад эрхтэн өвчилдөг.
Өнөөдөр зүрх, судасны мэс засал өндөр түвшинд хийгдэж, олон мянган төрлийн эм бэлдмэл үйлдвэрлэгдэж байгаа ч асуудлыг шийдэж чадахгүй байна. Зүрх судасны өвчин үүсэх гол шалтгаан нь организмын цусан хангамжалдагдах, ялангуяа хялгасан судасны цусны эргэлт муудах явдал юм. Хялгасан судас хамгийн нарийхан, зөвхөн 1 мм3 талбайд 600-3000 ширхэг хялгасан судас байрладаг бөгөөд эдгээр судас нь бие организмыг цусаар хангадаг.
Маш нарийхан судасны хана амархан зузаарч, түүгээр дамжих цусны эргэлтийн хурд саарч зүрхнээс цусны шахалт хүчтэй болсноор артерийн даралт ихэсдэг. Үүнийг даралт ихсэх өвчин гэдэг.
Ихэнх тохиолдолд энэ бол өвчин биш, харин хялгасан судсаар бүх биед тэжээл дамжуулах гэсэн организмын хариу үйлдэл юм. Организм ингэж эд эрхтнүүдэд тэжээл дутагдах, хөгшрөх процессыг мэдээлдэг.
Эмч нар хялгасан судасны нэвчилтийг сэргээхийн оронд даралт бууруулах эм санал болгодог. Эм уухад организмын тэнцвэр алдагдаж, хүчтэй цочролд орно. Ингэснээр зүрхэнд хүчтэй ачаалал өгч, зүрх томорсноос дутагдалд ордог. Ийм тохиолдолд донорын зүрх ч асуудлыг шийдэж чадахгүй. Зүрхийг тэжээгч судас хурдан гэмтдэг учраас донорын зүрх амархан элэгддэг. Гол судсанд стент тавих, зүрхний титэм судсыг тэлэх, дунд судсуудыг нөхөн сэргээх зэргээр түр зуурын, хэсэгчилсэн эмчилгээ хийж, гол судсаар урсах цусны эргэлтийг бүрэн сэргээсэн ч өвчтөн онцгой өөрчлөлтийг мэдэрдэггүй. Цус ихэнхдээ хялгасан судсаар дамждаг учраас жижиг судсыг мэс заслын аргаар сольж болдоггүй. Ийм байдлаас гарах цорын ганц гарц бол хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах явдал юм. Харамсалтай нь орчин үеийн анагаах ухаанд ингэж эмчлэх арга барил, бүтээгдэхүүн алга.
“Экомед”-ийн мэргэжилтнүүд зүрх судасны өвчнийг эмчлэх эмчилгээний дээрх дутагдлуудыг арилгаж чадсан юм. Тэд организм дахь холестирины солилцоог хэвийн болгох, судасны ханыг уян хатан болгож нэвчилтийг сайжруулах, хялгасан судасны цус дамжуулах чадварыг сэргээх ач холбогдол бүхий аюулгүй, эмчилгээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг гаргалаа. Эдгээр бүтээгдэхүүн нь организмын цусан хангамжийг сэргээж, өвчлөл үүсэх шалтгааныг арилгадаг.
“Экомед”-ийн бүтээгдэхүүнийг курсээр нь хэрэглэхэд гол судасны хана уян хатан болж, түүний шохойжилт багасах, судсан дахь өөхөн бөмбөлгийг шимэгдүүлэх, судасны цохилт тод болох, хялгасан судасны цусны эргэлт сэргэх ач холбогдолтой. Ялангуяа зүрх томрох, цусны даралт ихсэх, зүрхний дутагдалд орох эрсдлийг багасгаж зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Хүний ажиллах чадвар сайжирч зүрх судасны өвчнөөс үүдсэн бусад зовиурыг арилгана. Бие организм ч физиологийн хувьд залуужна. Түүнчлэн “Экомед”-ийн бүтээгдэхүүн нь биед хоргүй учир зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор удаан хугацаагаар хэрэглэж болно.
Дээр дурьдсан эмчилгээний үр дүнгүүд нь 10 гаруй жилийн турш эрдэм шинжилгээний байгууллага, эмнэлгүүдэд явуулсан клиник туршилтууд, ЭХО болон зүрхний бичлэг зэрэг олон тооны шинжилгээний хариугаар батлагдсан юм.
Судсанд холестерин хуримтлагдах, хөгшрөлт болон бодисын солилцооноос хамаарч судасны хана өөрчлөгдөх зэргээр цусан хангамж хэвийн бус болох шалтгаан олон. Иймд хэд хэдэн бүтээгдэхүүнийг хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.
Цусан дахь өөхөн бөмбөлгүүд, судасны хананд хуримтлагдсан холестеринийг зайлуулах, цусны нягтшилыг сайжруулах зорилгоор ургамлын бэлдмэл “Холенорм”-ыг өдөрт 1-2 удаа 100мл усанд 1-2 халбагыг хийж ууна. Цусан дахь өөх тосыг багасгах зориулалттай бусад эм бэлдмэлүүд онцгой үр дүн үзүүлдэггүй, судасны ханыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй, зөвхөн цусан дахь өөхний хэмжээг багасгадаг.
Хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулах, судасны ханыг уян хатан болгох, судасны цохидтыг сайжруулах зорилгоор “Кришталь”-г өдөрт 1-2 удаа 50-100мл усанд 50 дуслаар хийж ууна.
Судасны хана хатуурч бөглөрөх тохиолдолд артерийн судасны дотор ханын гэмтлийг арилгах зорилгоор “Лизорм”-г нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа 50-100мл усанд 50 дуслаар хийж ууна.
Зүрх томрох, хүчтэй дэлсэхэд “Кордевит” өндөр үр дүнтэй. Энэ бэлдмэл зүрхний эдийг нөхөн сэргээдэг. 50-100мл усанд 40 дуслаар хийж өдөрт 1-2 удаа ууна.
Зүрх судасны өвчнийг бүрэн эмчилье гэвэл “Полинорм”-г нэмж хэрэглэнэ. 50-100мл усанд 40-50 дуслаар хийж өдөрт 1-2 удаа ууна. Ялангуяа зүрхний шигдээс өвчнөөс үлдсэн сорви амархан арилна.
“Экомед”-ийн бүтээгдэхүүнийг дангаар нь, эсвэл уламжлалт бусад эмчилгээтэй хавсарч хэрэглэж болно. Курс эмчилгээний дараа зүрх судасны эмнээс хамааралтай байх зовлонгоос бүрэн ангижирна.

2 comments:

  1. сүүлийн хэдэн сар зүрхээр хатгуулан өвдөх боллоо огт эмчилгээ хийлгэхгүй бол хэдэн сар амьд явхав?надад эмчилгээ хийлгэх хүсэл алга.толгойруу хатгаж өвдөхөн түүнтэй хамаатай юу.жишээн зүүн талын орой дээр ч юмуу

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete