June 14, 2010

ХАЛДВАРТ ӨВЧИНГ ЭКОМЕД АНАГААХ НЬ

Орчин үеийн анагаах ухааны вирусын халдварт өвчнийг эмчлэх буруу алхам нь ойрын жилүүдэд хүн төрөлхтөнд нилээд үнэтэй тусах бололтой. Үнэндээ дархлаа нь суларсан хүмүүс вирусын халдварт өвчнөөр өвчлөх нь их. Дархлаа муудах тусам олон төрлийн халдвар организмд нэвтэрдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзэхэд, дэлхий дээр 2,5 тэрбум хүн сүрьеэгийн вирусыг тээж явдаг бөгөөд тэдгээрээс жил бүр 15-20 сая хүн уг өвчнөөр өвчилдөг.
ДОХ-оор өвчлөгсдийн 80% нь сүрьеэгээр өвдөх магадлал өндөр. Сүрьеэг эмчлэх хүчтэй эм бэлдмэлүүд нь дархлааны системийг дарангуйлснаар сүрьеэгийн вирус хурдан хувирч, эмчлэхэд хэцүү тогтвортой байдалд ордог. Зөвхөн сүүлийн 10 жилд сүрьеэгийн вирус ерөнхийдөө эмийн бэлдмэлийн үйлчлэлээр дарагдаж байсан бол одоо хэт тэсвэртэй, эмчлэхэд хэцүү болжээ. Эмчилгээний үр дүн муу учраас сүрьеэ өдрөөс өдөрт аюултай болсоор байна.
Вирусын эсрэг эмчилгээний дүр зураг бүр ч муу. ДОХ, түүнтэй ижил төрлийн өвчин, ханиадны вирусыг устгах найдвартай бэлдмэл одоог болтол гараагүй байна. Олон мянган эрдэмтдийн хүч, олон тэрбум доллар зарцуулаад ч вирусын эсрэг найдвартай бэлдмэл гараагүйг харахад анагаах ухаан хэрхэн хөгжсөн нь тодорхой. Гэхдээ вирусын эсрэг нэг төрлийн үйлчилгээтэй бүтээгдэхүүнээр хурдан хувирч өөрчлөгдөж байгаа вирусыг устгах хэцүү. Вакцин ч вирусээс хамгаалах найдвартай бүтээгдэхүүн биш. Вакцин дархлаанд гүйцэд нөлөөлж чаддаггүй. Дархлааны систем гэдэг нь хоорондоо харилцан холбоо, үйлчлэл бүхий тодорхой дэс дараалалтай организмын маш нарийн үйл ажиллагаа юм. Дархлааны системийг хамгаалахаас илүү вирусээс хамгаалах найдвартай бүтээгдэхүүн гэж үгүй.
Дархлааны системийг сайжруулахын тулд лимфоцитын тоо, төрлийг олшруулах, тэдгээрийн дэд төрлүүдийн харьцааг тогтворжуулж захын цус болон чөмгөнд боловсрох үйл явцыг дэмжинэ. Үүнээс гадна лимфоцитыг идэвхижүүлж, рецепторуудын мэдрэх чадварыг хэвийн болгох шаардлагатай. Мөн дархлааны үйл ажиллагаанд оролцдог лимфокин, монокин эсүүдийн ялгарлыг дэмжих нь чухал. Лимфокин болон монокин эсүүдийн үйл ажиллагаа алдагдсанаар дархлааны хамгаалалт сулардаг. Иймээс шингэний, эсийн болон өвөрмөц бус дархлааны харилцан үйлчлэлийг тэнцвэржүүлэх шаардлагатай.
“Экомед” эрдэм шинжилгээний төвд боловсруулан гаргасан “Джерело”-гийн төрлийн дархлааг зохицуулагч ургамлын бэлдмэлүүд дээр дурьдсан физиологийн бүх үйл ажиллагааг хэвийн болгох үйлчилгээтэй.
“Джерело”-гийн дархлаа зохицуулах үйлчилгээ маш хүчтэй учраас хүнд өвчнийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дархлааг сэргээх ийм бүтээгдэхүүн хаана ч байхгүй.
“Экомед”-ийн бүтээгдэхүүнийг эрдэм шинжилгээний тэргүүлэгч 12 институт, 17 том эмнэлэг, гадаадын хэд хэдэн институт судалгаа шинжилгээ, эмчилгээнд ашиглаж байна. Америкийн эрдэмтэд мөн өндөр үнэлжээ. “Экомед”-ийн мэргэжилтнүүд Дэлхийн жижиг бизнесийг дэмжих фондоор дамжуулж бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийлгэх хүсэлтийг Америкийн талд тавьсан боловч тэд 2000 онд 10 сая долларын үнэ бүхий дархлаа зохицуулагч бэлдмэл үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан учраас өрсөлдөгчдийнхээ саналыг хүлээж аваагүй юм.
1977 онд америкчууд ханиадны эсрэг 4 төрлийн вакцин гаргасан бөгөөд тэдгээрийн алинд ч нэг төрлийн “айхтар” вирус цочроогүй байна. “Джерело”-г ханиадны 7 төрлийн вирус, өөр төрлийн бусад вирус дээр туршиж үзэхэд гайхалтай үр дүн гарчээ.
Нэгэн түүх дурьдая. Украинд 36 настай эмэгтэй сүрьеэгийн хүндрэлээр нас баржээ. Түүнийг эмчилж байсан профессор сүрьеэгийн эсрэг бүх л эм бэлдмэл хэрэглэсэн боловч тус болсонгүй. Түүний 17 настай хүүд уг өвчин удамшиж халдварласан тул бас л хүндээр өвчилжээ. Байдал хүндрэхэд профессор “Экомед”-д хандаж бүтээгдэхүүнүүдийг хүүгийн эмчилгээнд хэрэглэсэн байна. “Джерело”-г хордлого тайлах үйлчилгээтэй “Свитанок”-той хавсарч хэрэглэхэд гайхалтай үр дүн гарч хүүг авраад зогссонгүй, бүрэн эмчилжээ.
“Экомед”-ийн дархлааг зохицуулагч бэлдмэлүүд ДОХ, томуу, халдварт шар, менингит, сүрьеэгийн эмчлэхэд хэцүү хэлбэрүүд, шээс, бэлгийн замын халдвар зэргийг дэлхийд хамгийн үр дүнтэй эмчилж байгаа бөгөөд олон арван клиник туршилтууд үүнийг баталж байна. ДОХ, сүрьеэгийн эмчилгээний туршилтын материалууд Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 20 гаруй удаа хэвлэгдэж, хурал зөвлөлгөөнүүдэд өндөр үнэлэлт авч байжээ.
Судалгаанаас үзэхэд вирус нь жилд ойролцоогоор 2 удаа хувирдаг байна. Иймээс “Джерело”-г урьдчилах сэргийлэх зорилгоор жилд 2 удаа хүний бие организмын өөрчлөлт явагддаг 4 ба 10-р сард хэрэглэх хэрэгтэй.
“Экомед”-ийн өндөр үр дүнтэй, олон талын үйлчилгээтэй ургамлын бэлдмэлүүд нь халдварлах чанар өндөртэй томуугийн вирусээс найдвартай хамгаална. Томуу болон амьсгалын дээд замын халдварт өвчний тархалтын үед ДОХ-оор өвчилсөн өвчтөнүүдэд “Экомед”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглүүлж туршихад тэдгээрээс хэн нь ч энэ өвчнөөр өвчлөөгүй байна. ДОХ-оор өвчилсөн, дархлаа нь хэт суларсан хүмүүсийг эмчилж байхад эрүүл хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэх магадлал бүр өндөр.
Вирусын халдварт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Джерело”-г (Джерело-I илүү үр дүнтэй) өдөрт 1-2 удаа өвчний байдлаас шалтгаалж 50-100мл усанд 30-50 дуслаар хийж ууна. Сүрьеэ, томуу өвчин ханиадтай хавсарсан үед, түүнчлэн амьсгалын дээд замын өвчинд ургамлын бэлдмэл “Бронхин”-г нэмж хэрэглэнэ.
Халдварт шар өвчний улмаас элэгний хатууралтай болсон эмэгтэй эмч нарын хэлснээр ердөө л 4 хоногийн настай байжээ. Түүнд ургамлын бэлдмэл “Джерело”-г “Свитанок”-той хавсарч хэрэглүүлэхэд эдгэрч 3 долоо хоногийн дараа эмнэлгээс гарсан байна. Эдгээр бэлдмэлүүдээр харшлыг эмчлэх үр дүн 80-90% байна.

No comments:

Post a Comment