June 14, 2010

Өнөөдөр дэлхийд “Экомед”- ийн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрч байна.

Клиникийн анагаах ухаан нь одоог хүртэл өөрийн үзэл бодол, алдаа дутагдал, туршилт шинжилгээнийхээ үр дүнг хамгаалсаар иржээ. Анагаах ухааны практикт хэрэглэгдэж байгаа химийн гаралтай нийлэг эм бэлдмэлүүд нь хүн төрөлхтөнд гүн гүнзгий, аюултай үр дагавруудыг бий болгосоор байна.

Байгал дээр амьд бүхэн амьдрахын төлөө тэмцдэг. Тийм ч учраас тэд, тухайлбал, бичил организмууд орчиндоо аажмаар дасан зохицдог. Антибиотикийн үйлчлэлээр амьдарсан зарим бактериуд эм бэлдмэлд ч цочрохоо больжээ. 15 жилийн өмнө сүрьеэг эмчилж байсан бол одоо эмчлэхэд хэцүү болсноор энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж, нас баралт ч өсчээ.

Тэгвэл вирусын эсрэг эмчилгээний дүр зураг үүнээс ч дор. Вирус маш хурдан хувирч орчиндоо дасан зохицдог. Эмч, мэргэжилтнүүд олон арван жилийн турш хичээсэн ч ДОХ-ын эсрэг байтугай энгийн ханиадыг эмчлэх эм бэлдмэл гаргаж чадсангүй. Үнэндээ анагаах ухаан өөрөө буруу алхам хийснээр вирусын халдварт өвчин үүсгэгчдийг эмчилгээний бодист тэсвэртэй болгон хувиргажээ. Жишээ нь: эрдэмтэд вирусын эсрэг, нейраминидазыг дарангуйлагч бэлдмэлдээ ихээхэн найдлага тавьж, түүнийгээ Японд ханиадаар өвчилсөн хүүхдүүдэд ердөө л 4 хоног хэрэглүүлэхэд хүүхдүүдийн 20%-д ханиадны вирусыг эмчлэгдэхгүй болгон хувиргажээ.

Анагаах ухаан нэгэнтээ вирусыг устгаж чадахгуй байгаа нь түгшүүр төрүүлж байна. Хүн төрөлхтөн хүн амын өвчлөлийн ихэнх хувийг эзэлдэг ханиадыг эмчлэх том шалгалт өгөх боллоо. Ойрын 3 жилд дэлхийн хүн ам, хэтрүүлж хэлэхэд 3/1 хувиар, арай бодит тооцоогоор олон зуун сая хүнээр хорогдох гэнэ. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хохирол боловч орчин үеийн анагаах ухаанд үүнээс гарах гарц алга. Байнга, хурдан хувирагч өвчин үүсгэгчидтэй тэмцэхэд мэргэжилтнүүдийн зөв бодлого, нилээд нарийн бүтэцтэй, үйлчилгээ, үр дүн сайтай, байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн шаардлагатай. Нийлэг эм бэлдмэлүүд нь тогтсон нэг төрлийн үйлчилгээтэй учир тэдгээрт вирус амархан зохицдог.

Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Экомед” нэгдэл вирустай тэмцэх шинэ чиглэлийн, онцгой үйлчилгээтэй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүнийг боловсруулан гаргалаа. Вирус, бактерийг устгах үйлчилгээтэй эдгээр бүтээгдэхүүнийг ДОХ, сүрьеэ болон вирусын халдварт өвчнийг эмчлэхэд ашигласан бөгөөд гайхалтай үр дүнг нь олон жилийн клиник судалгаа баталж байна. Клиник судалгааны үр дүнг Олон улсын эрдэм шинжилгээний хурал зөвлөлгөөнүүд дээр өндрөөр үнэлсэн юм.

Орчин үеийн анагаах ухаанд аливаа өвчнийг бүрэн эмчилж чадахгүй байна. Хүний нас баралтын гол шалтгаан болж байгаа зүрх судасны өвчнөөр залуу хүн өвчлөх нь их болж, тэдний ажиллах чадварыг алдагдуулж байгаатай хэн ч маргахгүй. Харин уламжлалт эмчилгээний арга барил, эм бэлдмэлүүд нь өвчний цаашдын хүндрэлийг зогсоож чаддаг.

“Хүнийг эмчилнэ гэдэг нь бие организмын алдагдсан үйл ажиллагааг сэргээхийг хэлнэ” гэсэн үгнээс харахад уламжлалт анагаах ухаан нь ихэнх тохиолдолд өвчний хурц хэлбэрийг дарж нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.

Орчин үеийн анагаах ухааны олон зуун бэлдмэл дотроос өвчлөлийн шалтгааныг эмчлэх, эд эрхтний үйл ажиллагааг сэргээх чадвартай 10 эм олоход хэцүү.

“Эмчлэх гээд эвдэж болохгүй” гэж Гиппократын тангарагт хэлсэн байдаг. Гэвч ихэнх эм бэлдмэлүүд өвчилсөн төдийгүй эрүүл эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулдаг.

Урьд нь хүмүүс ихэвчлэн эрүүл хүнс хэрэглэдэг, тэдний хүрээлэн буй орчин нь цэвэр, сэтгэхүйн болон мэдээллийн ачаалал бага, хүний бие организм өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай байсан үед эмчилгээний чанарын тухай асуудал тийм ч хурц тавигдаж байсангүй.

Ийм учраас эмчилгээний хандлагыг өөрчлөх асуудалд анхаарах цаг хэдийн болжээ.

“Экомед” зөвхөн энэ чиглэлд 20 гаруй жил амжилттай ажиллаж олон өвчнийг, тэр дундаа өнөөдөр эмчлэгдэхгүй гэгдэх өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх чадвартай, өндөр үр дүнтэй бэлдмэлүүд, хэрэглэх арга барилыг боловсруулан гаргаж, практикт нэвтрүүлж чадлаа. Хэдийгээр эсийн ажиллагаа хурдацтай, олон үйлдэлтэй ч түүний аюулгүй, хэвийн ажиллагааг хангах цорын ганц нөхцөл нь эмчилгээнд хэрэглэж байгаа бэлдмэлүүд организмын эсийн бүтэцтэй нарийн зохицох ёстой.

Ийм зохицолдоог зөвхөн органик байгалийн (манай нөхцөлд ургамлын) эм бэлдмэлүүд хангаж чадах бөгөөд гагцхүү доорхи нөхцлүүдийг мөрдөх шаардлагатай.

Эсийн ажиллагааг хэвийн, аюулгүй болгохын тулд түүний зохицуулах механизмуудад нөлөөлөх ёстой учир эмийн бэлдмэлүүд ч тэдгээртэй тохирох өөрийн зохицуулагчидтай байна. Хэдийгээр ургамал бүхэн өөрийн бүтэц найрлагатай ч тэдгээрийг химийн аргаар нийлэгжүүлэх хэцүү.

Үйлдвэрлэлийн орчинд ариун цэврийг дээд зэргээр сахих нь орчин үеийн эм зүйн салбарын хүнд асуудлуудын нэг юм.

“Экомед”-ийн мэргэжилтнүүд ургамлын зарим элементүүдийг идэвхтэй чанарыг нь алдагдуулахгүйгээр ялган авч ионы хэлбэрт нь хадгалж цэвэрлэх нарийн технологийг үйлдвэрлэлд нэвтрүүллээ. Түүнчлэн эдгээр элементүүдийн организмд үйлчлэх үйлчилгээг 40-50 дахин өндөр болгох технологийг боловсрууллаа. Ургамлын элементүүд хоорондоо харилцан нөлөөлөх, тэдгээрийн эсийн дотоод үйл ажиллагаатай зохицох зохицолдоог шалгах арга зүйг бий болголоо. Үйлдвэрлэлд нэвтэрсэн задлан шинжилгээний эдгээр тусгай аргууд нь эм бэлдмэлийн эрүүл ахуй, эмчилгээ үйлчлэлийн зэрэглэлийг үнэлэх нөхцлийг бүрдүүллээ.

“Экомед” өнөөдөр өвчилсөн эрхтний үйл ажиллагааг бүрэн сэргээх, эмчлэх, организмд хортой нөлөөгүй, өндөр үр дүнтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологийг бий болгож чадсанаараа орчин үеийн анагаах ухаанаас ялгаатай.

Гэвч бүтээгдэхүүн эд эрхтэнд бүрэн нөлөөлсөн ч организмын үйл ажиллагааг сэргээж чадахгүй тохиолдол бий.

Учир нь хүний бие организмын 1/3 хувийг эс, 2/3 хувийг эс хоорондын шингэний эд эзлэдэг бөгөөд энэ эдийн байдлаас эрүүл мэнд 70% хамаарна. Эс хоорондын шингэнийг бүрдүүлэгч үндсэн эдээс эсийн ерөнхий хөгжил, үйл ажиллагаа шууд хамаарна. Зөвхөн энэ эд эсүүдэд хяналт тавьж хорт хавдар үүсэхээс сэргийлдэг.

Эс хоорондын шингэний эдээр дамжин цуснаас хүчилтөрөгч, даавар болон тэжээлийн бодис эсэд шингэнэ. Эсийн тэжээл авсан эсэх нь энэ эдийн байдлаас шалтгаална. Үүнээс гадна эс хоорондын шингэний доторх эд нь эсийн мембраны цэнэгийн шаардлагатай түвшинг дэмжиж мэдрэлийн системд зохицуулалт хийнэ. Ийм учираас эс хоорондын шингэний эдийг сэргээхгүйгээр хүнийг эмчлэх боломжгүй. Эмнэлгийн практикт эс хоорондын шингэний эдийг бүрэн сэргээж чадахгүй байгаа бөгөөд түүнийгээ “хүн амын 15-20% анагаах ухааны хөгжлийн түвшин муугаас, 10% нь экологийн тэнцвэр алдагдсанаас, 60% нь амьдралын буруу хэвшлээс болж өвчилдөг” гэж тайлбарладаг. Гэхдээ энэ 60% нь эс хоорондын шингэний эдийн өөрчлөлтөөс үүдсэн өвчлөл юм.

“Экомед”-ийн эрдэмтэд эс хоорондын шингэний эдийг нөхөн сэргээх дэлхийд хамгийн анхны, цорын ганц, хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүнийг бүтээж чадсан юм. Тийм учраас хүний биенд бүрэн нөлөөлж чадна.

“Экомед”-ийн бүтээгдэхүүн нь организмын хөгшрөлтийг удаашруулах, эмчилгээний үед болон түүний дараа амьдралын чанарыг сайжруулах, ажиллах чадварыг дээшлүүлэх, өвчний улмаас тахир дутуу болох эрсдэлийг эрс багасгах ач холбогдолтой.

“Экомед”-ийн бүтээгдэхүүнүүд өнөөдөр элдэв эсэргүүцэлтэй тулгараагүй байна. Учир нь эд эрхтний үйл ажиллагааг бүрэн сэргээж чаддаггүй, эмчилгээний үр дүн муу зэрэг орчин үеийн анагаах ухааны дутагдлыг арилгаж чадаж байна.

Үүнээс гадна “Экомед”-ийн бүтээгдэхүүн нь бие организмаас эмийн хорыг гадагшлуулах, эмчилгээний хугацааг багасгах, үр дүнг нь дээшлүүлэх ач холбогдолтой.

Клиникийн анагаах ухааны нөхцөл байдал удахгүй өөрчлөгдөх нь мэдээж. Учир нь тэд өвчтөний эрх ашгийг хамгаалахаасаа илүү эмийн бизнесийг дэмжихэд гол анхаарлаа хандуулдаг. Өнөөдөр өвдөж байгаа, маргааш өвдөхийг хүсээгүй хэн бүхэн “Экомед”-ийн ургамлын бэлдмэлийг хэрэглэж сурах нь чухал байна.

No comments:

Post a Comment